from Giacomo Puccini's opera "Gianni Schicci"
singing Angela Gheorghui - soprano "O mio babbino caro" ( Oh, my dear papa)
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
...Хүлээгээ нь үгүй тохиолдол бүхэн мандтугай...
from Giacomo Puccini's opera "Gianni Schicci"
singing Angela Gheorghui - soprano "O mio babbino caro" ( Oh, my dear papa)

Тэргэл сартай
Тэр үдэш
Бөөн од
Бодолд буусан
Сацарсан гэрэл нь
Сэтгэлд зүсэрч
Санаанд жигүүр ургасан
**
Тэргэл сартай
Тэр үдэш
Орчлонгоос дайжин
Агаараар алхан
Салхиар урсан
Оддыг дагуулсаар
Чамайг зорьсон
**
Тэр үдэш
Тэргэл сартай үдэш
Сэтгэлийн минь хөг
Сарны долгионд урсчихгүй
Чиний зүрхнээ сатаарч
Чимээгүйхэн тэнд үлдсэн
Сураггүйхэн тэнд л шингэсэн
***
Хайраар услахад өнгө нь гэрэлтэх
Би цэцэг юм
Харц урсгахад гэгээ нь туяарах
Би цэцэг юм
Уянгын аялгуунд уран дэлгэрэх
Би цэцэг юм
Урин инээмсэглэлд өндийн ургах
Би цэцэг юм

Зөөлөн энхрийлэлд дэлбээ нь мэдрэмтгий
Би цэцэг юм
Зүрхний үгсээр ундаассан уярамтгай
Би цэцэг юм
Нимгэн биедээ шүүдэр тосон болортох
Би цэцэг юм
Намуун аясаар гэрэл шингээн найгах
Би цэцэг юм
Цэцэг цэцэгсийн дундаас
Чиний л зүг чимээгүй бадамлан
Чиний л хайранд эрхгүй бөхийх
Чиний л содон цэцэг, чиний л саран цэцэг
*** *** ***
Эгшинээ зурвасхийх энэ л харцнаас
Эргэлзээ хийгээд итгэл зэрэг төрөхүй

Усгал зөөлөнд нь уяртал
Учир битүүхэн хувирна
Тунарсан гэрэлд нь уустал
Түргэхэн зуур солигдоно
Харцны гүнд бодлогоширон
Чамайг эрээд олохгүй
Харцны далд санаашран
Бодол, сэтгэл тэмтрэгдэхгүй
Намуухан асах
Нууцлаг харцнаас
Навчис адил унах үгс
Над баригдахгүй хийснэ
***
Зүрхэнд сүүдэр тусах нь гэхдээ
Харцанд нуугдсан бодлоос чинь дайжин
Зүг чиггүй алс руу сэтгэлээ нисгээд
Хязгааргүйн дундаас гэгээ эрлээ
Одод түгээгүй шөнөөр
Орь ганцаардлыг мэдрэх
Сарны дуу л хүчтэй сонсогдном
Ай, чиний сэтгэлийн гүнээс
Аврал эрэхүйн хүсэл ямар их вэ?
***
I dreamed a dream

Миний
Нүднээ оддын туяа тунарч
Харцанд саран гэрэл асаана
Чихнээ ертөнцийн чимээ ер бус шуугиж
Сэтгэлд наран дэндүү шинэхэн ургана
Би
Туяа тунарсан нүдээ өргөж
Гэрэл ассан харцаа тогтоон
Наран ургасан сэтгэлээ урсгаж
Ер бусаар чамайг чагнахад
Чи
Орчлонгийн босгоор ондоо алхаж
Зах хязгааргүй гүн рүү өнгийж
Од шүүрэлгүй гайхширч хоцрохдоо
Зүрхэндээ намайг атгах биз ээ...
Модны наана цаана чи бид хоёр
Мөд хагацах үдшийн болзоонд
Намар байгалын чимээг анирдан
Амьсгаа даран эгшин зогсном
***
Хөдлөх бүрий намрын дуунд цочин
Харцнаас харцанд үг солилцоно
Зүрх сэтгэлдээ чи бид хоёр
Зүгээр л нам гүмхэн уусна
***
Догдлол бялхсан царайд минь
Дуу алдам халуу төөнөх юм
Навчсыг чи шатаагаад байна уу
Навчсыг дагаж энд би ирсэн юмсан ...
***
"THE SADNESS WILL LAST FOREVER" ... ...
Надад зохиогүй зүрхээр
Өөрийгээ гоёсоноо
Хэзээ ч билээ гэнэт мэдрээд
Хачин ихээр өвдсөнсөн
***
Цаг хугацааны үнэн толинд
Тусгал нь зөрүү харагдахад
Тийм удаан сохор явсанаа
Тэмтэрч үзээд ухаан алдах шахав.
***

Хоосоноос чимээ сонордож
Хайлан урсах юмсан
Зүүдэнд баригдамгүй хөнгөнөөр
Зүг бүрт нисэх юмсан
***
Усны өнгө болор аваас
Дуслыг нь алгандаа атгахсан
Цэцгийн шивнээ уянга аваас
Уярч сонсоод уйлахсан
***
Тэврэн хайрлахад солонго энхрий юм бол
Тийм зөөлнөөр чамайг нэг илбэхсэн
Ертөнцийн гүнд амар амгалан юм бол
Ерөөс тэр дуунд нэг тайвширахсан
***
Нэгэн модны үндэс тийм бат бөх юм бол
Тийм хэлхээгээр энэ хоёр зүрхийг холбож нэг үзэхсэн
Эргээ хаялах далайн давалгааны энэ их шуугианыг
Эмзэг сэтгэлийн нам гүмээр эедүү нэг аргадахсан
***
Амьдрал
Урсгал дагаж гүйгээд
Гүйгээд л
Урт амьдрал юм уу
***
Амьдрал хөшгөө татахад гуйвж
Алгаа дэлгэхэд нь гэрэлтэнэ
Унаж уйлаад босохдоо дуулна
***
Өөрөөсөө урвахад минь
Өнгөө хувиргагч цаг үе
Надад туслав
***
Амсан хальтарсан
Миний амьдрал
Аль гэхийн тамтаг үгүй
Сэтгэл
Сэтгэлээ шидсэн юмсан
Сэмхэн нэг нь тосоод авлаа
Сэлүүхэн энэ байгалын чимээ юу
***
Зүрх минь ассан атлаа
Шатаж буй лаа адил
Урсан хайлна
***
Түүнд
Тэр ойлгохгүйд, би баярланам, хачин
Түмэн дүр эсгэвч
Тэр онохгүйг, би мэднэм, сайхан
***
Түүнийг л явуулахгүй гэхдээ
Тэргэл сарыг
Дэргэдээ уяж хонолоо
***
Бороо ширүүн асгарах чимээнээр
Цонхон тушаа гүйн очлоо
Сандарч үймэлдсэн хүмүүс
Цонхны цаана жиргэдэг
Бяцхан болжмор яагаа бол?
Түгшилт мэдрэх сэтгэл минь
Орчлон цайран бүдгэрнэ
***
Гэнэтийн бороо татран татарсаар
Гэгэлзэн сэрвэлзэн ажсаар
Гэгээрсэн мэт тайван алхах хүмүүс
Нисэн бууж болжмор харагдана
Гийсэн ертөнцийн төрхийг үзээд ...
Сэргэн хөгжлөө сэтгэл минь
Орчлон шинээр зурагджээ
***

Олон гуниг, шарханд энэлэвч
Оргил сэтгэлд минь
Гал асаж эхлэх
Одод хүрэлцэнэ.
Олоод очиход ойрхон байна, тэр минь!
Очис наадан нууцлаг дохиолохыг харлаа
***
Шаналал , хөндүүрт ханасан ч
Цэвэр хоцорсон зүрхэнд минь
Солонго татсан байх
Цэцэгс хөөрөн баясна.
Цаг нь ирсэн биз энүүхэнд байна, тэр минь!
Зөн билэг зөөлөн учирласаныг сонслоо
***
The Way
To know the Way
We go the Way
We do the Way
The way we do
The things we do
It's all in front of you
But if you try too hard too see it
You'll only become Confused

I am me
And you are you
As you can see;
But when you do
The things that you can do
You will find the Way
And the Way will follow you
***
Сарыг тольдохуй
Сарнаас аялгуу урсаад л
Санааширсан сэтгэлд
Тайвшрал тусна
Оддын очисоор
Үдшийг дүрслэхүй
Оддын түрлэгээс
Цэнхэр хөвсөлзөнө

Шөнийн диваажинд
Үдшийн хэмнэл орчилдож
Шүргээд өнгөрсөн хэдий ч
Үгүйлэгдсээр байгаа тэр л мэдрэмж
Сэмхэн дээрээс цагаахан хаялж
Сэтгэлийн гүн дэхь гуниг хорооно
***
Эгэл, танил бүхнээ хэнэггүй орхиод
Эгэл бус зүг рүү нисэн одмоор оо...
***
Санаанд
Сая бодол
Одод хөглөрнө
***
Оддоор сүлсэн
Мөнгөн цайг
Оочин сууна
***
Модонд өлгөсөн
Нимгэн шижир
Намрын зул сар
***
Хорвоогоос би
Түмэн өнгө
Түүнэм
***

Гоо бүсгүйн
Цэвэрхэн царайнд
Гуниг даанч зохисонгүй
***
Хогийн саванд
Хаягдсан зүрх хэвтэнэ
Хилэнт хорвоо юм даа
***
Анир чимээгүй
Айдас хүрэм
Одод орилох шиг
***
Хүчит нэгэн царс
Булгаран унана
Өвсөд шуугилдана
***

Түүнийг би үргэлж таашгүй
Тэгээд Консуэло л гэж бодном
Түүний нууцлаг ертөнцөд
Би дураар амьдарч
Түүний чимээгүй харцанд
Би нуугдан байдаг
Тэр миний гэсэн бүхнийг хайрлах
Тэр надаас илүү намайг мэдрэх
Тэр яаж ийн чаддаг болохыг
Тэнгэр л магад тайлж хэлэх
Түмэн зүсийн айдастай тулан
Тэсэшгүй хэмээн бодогдох авч
Түүний дотор л би тайван орших
Түүний нүднээс би шинээр төрөхдөө
Түүнийг би Консуэло л гэж бодсоор ... ....

Нарны цацраг
Нүдний туяатай огтлолцоход
Оддын гэрэл
Нулимсан дусалтай сүлэлдэхэд
Бороон шиврээ
Бодлын гүнд уусахад
Цасан ширхэг
Хархан үсэнд хайлахад
Хөнгөн гуниг
Харцтай чинь зөрөлдөхөд
Хайр эхэлдэг !!!
Хаа хүрэх нь
Хамаагүй ээ
Хайр эндээс л эхэлдэг
***

Бороо цонх даган урсаад л
Бодол сэтгэл сэмлэн урсаад л
Ханын цаг чаг чаг цохилоод л
Хайлган зүрх түг түг цохилоод л
Хүлээлт
Хаврын чимээг ханзрах цаснаас сонсоод л
Хөөр баярыг хүүхдийн цангинах дуунаас сонсоод л
Хөх номин тэнгэрт хундан үүлс зөрөлдөөд л
Хотын гудамжинд би танихгүй хүмүүстэй зөрөөд л
*** *** ***
Нуурандаа шувууд биесээ даган урсаад л
Нүүрэнд минь гэнэтийн баясал тодроод л
Анир чимээгүйд горхи хоржигнон урсаад л
Амьдралын далайд би дэрвэлзэн урсаад л
*** *** ***
Харанхуй ойд өнчин болжмор төөрөөд л
Хүрэх замаа олохгүй бяцхан хүү төөрөөд л
Хэн нэгний тал зүрх ижлээ эрж төөрөөд л
Хорвоогийн түмэн хуурамч дунд үнэн төөрөөд л
Төөрөгдөл

Дурлал над руу нүд ирмэсэн үдшүүдээс
Дурсамж дусалсаар сэтгэлд минь үерлэхэд
Дуугүйхэн зогсож догдлолоо дэмий л нуусан
Дэндүү гэнэн явсан он цаг мэдрэгдэнэ
Дутуу амссан дарсны лонх гунигаар дүүрчээ
Аз жаргал дэргэд минь хоносон өдрүүдээс
Агшин бүрийн үзэгдэл нүднээ шивэрч
Алдаа амтагдсаар зүрх хөндүүрлэнэ
Ай үггүйхэн ичиж чамайг би таниагүй
Ахин учрах тавилангийн үүд хаалттай!!!
Хаанаас ирээд хэзээ буцсан тэр хайр?
Хаашаа одож хэзээ ирэх тэр хайр?

Санаа алдан дээш ширтэхүй
Саран дуугүй мишилзэнэ
Сайн ажваас чамайг тэнд л харлаа
Сарнаас чи бууж ирээд
Салшгүй дэргэд минь байгаасай
*** *** ***
Өнгөрч одсон хэдий ч
Өнө мөнхөд орших
Өгүүлшгүй нандин хайрын тухай
Өвс шуугилдан хүүрнэнэ
Өрөвч сэтгэл зүсэрнэ
*** *** ***
Бодол урсах сацуу
Бороо орж байх юм
Бороон шиврээнд зогсохуй
Намайг онож буй дусал бүхэн
Надад чамайг мэдрүүлнэ
Бүхнээ түүнд л зориулмаар
Бас асгармаар
Бороо чи юутай сайхан!!!

Эрэлд төөрсөн зүрх нууцлаг жингэнэх хонхноор цочирч
Эргэн эргэн бодолдоо хургаж урагшлах цагийн эсрэг зүтгэнэ
Нэгэн үгэнд бүхэл сэтгэлээ багтааж ядан бүдчихдээ
Надаас аз жаргал нүүрээ буруулан холдсоныг мэдээгүй
Хуй салхи бүхнийг хамаад явсан он жилүүдийн тэртээд
Хэзээ ч билээ хэн нэгэн хайраа өгсөнийг бүдэгхэн санаад
Гунигийн дунд ганц гэрэл байсан нь итгэл гэдгийг ойшоогоогүй
Гомдоож зүрхэлсэний хариуд ийн мэдрэх өвдөлтийг тэсэхгүй нь

Нарнаас цацраг авч
Нүүрэндээ баясал шингээлээ
Сарнаас гэрэл гуйж
Сэтгэлээ туяагаар нь чимлээ
Цэцэгсээс өнгө түүж
Цагаахан хүслээ будлаа
Шувуудаас жигүүр шилж
Тэнгэрт дураараа жиргэлээ
Салхин сэвшээнд шингэж
Содон аялгуу мэдэрлээ
Солонгын өнгөнд уусгаж
Санаагаа нэг ариусгалаа
Одоо тэр оддоос ч тод гялалзаж
Ойр хол бүхэндээ гэрэл бэлэглэнэ ээ
Сэтгэлээс үгс
Сэрхийн нисэн гарч
Энд тэндгүй
Эргэн тойронд
Эрч үгүй хийснэ
Хэлж амжаагүй
Хэлхэж чадаагүй
Хэмжээ үгүй үгс
Хэмнэл үгүй урсана
Хийсвэр агаад
Хэрэн тэнэгч үгс
Хязгааргүйд даялсаар
Хэн ч үл сонсох
Хол тэртээд замхран одно

Дөлгөөхөн харцтай чинь тулгарахдаа
Дэндүү ч гэмээр хөөрөх юм
Түвшин царайг чинь харах тусам
Туйлгүй ихээр баясах юм
Догдлох зүрхээн аргадахдаа
Дуу аялан явах болсон
Булгилах зүрхээ дарж ядан
Бодолдоо үргэлж тээõ болсон
Чамайгаа гэсэн миний сэтгэл
Хайрын ертөнцийн яруу итгэл
Хаврын цэнхэр бороон дунд
Чиний төлөө миний зүрх шатаж байна.

Дэлбээ нээн баясах цэцэгсийн гоо
Дуулиант талыг солонгоруулна
Хүсэл цугларч сэтгэл сэргээсэн энэ газар
Хорвоод төгс тэр л амгалан оршино
* * *
Холоос дуудан гүн цэнхэртэх уулс
Хосгүй өнгөөр хэлхэн хүрээлнэ
Сэтгэл тогтож тааламж төрөхүй
Салхин сэвшээ содон уянга урсгана
* * *
Наран хөвөх тунгалаг тэнгэр
Намуун талыг гоёхон бүрхжээ
Бодол анирлаж бишрэл төрүүлэхүй
Би энд цэцэгсийн хамт жаргалтай...
* * *
Сар мишээж одод бүжэх
Саруул шөнийн туяанд
Салхи наадна
Сэтгэл гэгэлзэнэ
* * *
Нар гэрэлтэж цэцэгс дуулалдах
Найртай өдрийн өнгөнд
Нуур мэлтэлзэнэ
Сэтгэл анирлана
* * *
Бороо намирч болжмор сэрэхэд
Будрах навчис гунигийн чимээ өгч
Бодолд хар цагаан үүлс зөрнө
Сэтгэл эмзэглэнэ
* * *

Сэтгэлийн толионд буусан чиний төрх
Санахгүй байхын аргагүй тодхон гэрэлтэнэ
Харцны чинь дөлгөөнд уясч урссан би
Ханашгүй хүслээр ямар дүүрэн ширтэнэ вэ?
Хэрхэн би чамайгаа хайрлахгүй байх юм бэ?
* * *
Эгшин бүрийд үргэлж санагдах чиний төрх
Эгэл даруу ч эрхэм сайхан үзэгдэнэ
Эрхгүй татагдсан эмзэгхэн сэтгэл минь
Яасан ихээр догдлон чам руу тэмүүлнэ вэ?
Яаж би чамайгаа хайрлахгүй байх юм бэ?
* * *
Зүрхэнд тусаж зүүд сэргээсэн чиний төрх
Зөрж өнгөрөлгүй миний орон зайд учирсан
Дэндүү ч гэмээр сайхныг мэдрэхдээ
Чинхүү сэтгэл минь хичнээн их хөгжин бүжнэ вэ?
Чамайгаа би хайрлахгүй байхын аргагүй ээ....
* * *
© Serenade
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог
![]() |
