2009-05-22 22:27:06

Санаа алдан дээш ширтэхүй
Саран дуугүй мишилзэнэ
Сайн ажваас чамайг тэнд л харлаа
Сарнаас чи бууж ирээд
Салшгүй дэргэд минь байгаасай
*** *** ***
Өнгөрч одсон хэдий ч
Өнө мөнхөд орших
Өгүүлшгүй нандин хайрын тухай
Өвс шуугилдан хүүрнэнэ
Өрөвч сэтгэл зүсэрнэ
*** *** ***
Бодол урсах сацуу
Бороо орж байх юм
Бороон шиврээнд зогсохуй
Намайг онож буй дусал бүхэн
Надад чамайг мэдрүүлнэ
Бүхнээ түүнд л зориулмаар
Бас асгармаар
Бороо чи юутай сайхан!!!

Сэтгэгдэлүүд:
BOROOND BI DURTAI SHIVREE BOROON DUND ALHAH BUUR CH IH DURTAI
Чингүүнжав, сайн. сайн уу, бороонд би ч бас дуртай.
Чимэглэн, баярласан шүү...
Стайл-с, мэдлээ найз аа хэхэ...
Чимэглэн, баярлаллаа.
сайн уу, Аманжинка. шүлгүүд чинь гоё шүү.
Сэтгэгдэл үлдээх: