Тэр хайр

Дурлал над руу нүд ирмэсэн үдшүүдээс

Дурсамж дусалсаар сэтгэлд минь үерлэхэд

Дуугүйхэн зогсож догдлолоо дэмий л нуусан

Дэндүү гэнэн явсан он цаг мэдрэгдэнэ

Дутуу амссан дарсны лонх гунигаар  дүүрчээ


Аз жаргал дэргэд минь хоносон өдрүүдээс

Агшин бүрийн үзэгдэл нүднээ шивэрч

Алдаа амтагдсаар зүрх хөндүүрлэнэ

Ай үггүйхэн ичиж чамайг би таниагүй

Ахин учрах тавилангийн үүд хаалттай!!!

 

 Хаанаас ирээд хэзээ буцсан тэр хайр?

Хаашаа одож хэзээ ирэх тэр хайр?

 

Сэтгэгдэлүүд:

1. zurkhend | 2009-06-01 18:29:47
unshij boldgui ee arzaigaad bna unshikhad mine tuslaarai serenade
2. serenade | 2009-06-01 19:01:42
зүрхэнд, одоо уншиж болж байна уу?
3. Badman | 2009-06-01 20:04:07
Гайхалтай бичжээ. Амжилт шөө анд мээн
4. serenade | 2009-06-01 20:42:39
Badman,баярлаллаа анд минь.
5. amanjinka | 2009-06-01 23:24:42
сайхан мөртүүдийг чинь уншиж гоё мэдрэмж мэдэрдэг юм сайхан бна ааа баярлалаа амжилт хүсье
6. serenade | 2009-06-01 23:29:54
сайн уу,Аманжинка.
баярлаллаа, найз минь. чамд ч бас амжилт.
7. chinguunjav | 2009-06-02 00:32:15
Сайн уу хө?

Баярын мэнд хүргье САЙХАН БАЯРЛААРАЙ
8. bataa123 | 2009-06-02 09:35:51
гоё бичжээ

Ай үггүйхэн ичиж чамайг би таниагүй

Ахин учрах тавилангийн үүд хаалттай!!!

харамсмаар ч юм шиг
9. Б.Цэцэнсод | 2009-06-02 17:01:42
Дурлал над руу нүд ирмэсэн үдшүүдээс

Дурсамж дусалсаар сэтгэлд минь үерлэхэд
Янзтай....

Аз жаргал дэргэд минь хоносон өдрүүдээс

Агшин бүрийн үзэгдэл нүднээ шивэрч
Бас янзтай... Амжилт
10. ЗОРИГТ8 | 2009-06-02 17:09:38
тэр хайр
намайг зовоож надаас зугтах
тийм их гачлан
нартын гаслаан...
11. serenade | 2009-06-03 23:26:03
Баярлаллаа, Чингүүнжав.
Батаа123-д, тийм ээ, үнэхээр харамсалтай.
Б.Цэцэнсод сайн уу. баярлаллаа.
Зоригт_8, тэр л хайрын тухай мэдрэмж.
12. amanjinka | 2009-06-04 03:24:44
сайн уу хө зүгээр дэээ бас баярлалаа
13. oldoshaksli | 2009-06-04 13:24:20
Uneretj bna.
Ene bol nad shig sohor hund az zavshaan.
14. Цасны чимээ | 2009-06-04 16:00:31
Агшин бүрийн үзэгдэл нүднээ шивэрч...... сайхан
15. Style_s | 2009-06-07 12:02:13
togsgol n goe bna
16. Эмбий | 2009-06-09 15:35:27
ЗҮрх сэтгэлд буй хайрыг хаанаас хайна чи
17. serenade | 2009-06-11 19:19:11
Олдошаксли-д, Стайл с, Цасны чимээ нартаа баярлаллаа.

Эмби-д, тэр хайр нэгэнтээ нисч одов.
18. n_ganbayar | 2009-06-13 09:38:09
Үнэхээр сайхан бичжээ. Өшөө илүү ихийг оруулаарай. Амжилт...
19. Style_s | 2009-06-21 12:47:25
ene shulegiig dahin dahin unshmaar snagdaad bhiin hehe
20. serenade | 2009-06-21 13:44:51
Style_s, hehe.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.