... ... д

Бороо цонх даган урсаад л

Бодол сэтгэл сэмлэн урсаад л

Ханын цаг чаг чаг цохилоод л

Хайлган зүрх түг түг цохилоод л

                                             Хүлээлт

Хаврын чимээг ханзрах цаснаас сонсоод л

Хөөр баярыг хүүхдийн цангинах дуунаас сонсоод л

Хөх номин тэнгэрт хундан үүлс зөрөлдөөд л

Хотын гудамжинд би танихгүй хүмүүстэй зөрөөд л

         ***                         ***                    ***              

Нуурандаа шувууд биесээ даган урсаад л

Нүүрэнд минь гэнэтийн баясал тодроод л

Анир чимээгүйд  горхи хоржигнон урсаад л

Амьдралын далайд  би дэрвэлзэн урсаад л

         ***                    ***                      ***

Харанхуй ойд өнчин болжмор төөрөөд л

Хүрэх замаа олохгүй бяцхан хүү төөрөөд л

Хэн нэгний тал зүрх ижлээ эрж төөрөөд л

Хорвоогийн түмэн хуурамч дунд үнэн төөрөөд л

                                                           Төөрөгдөл

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-06-04 20:39:08
хүүхнүүд намайг тойрооод л

би дунд нь төөрөөөд л хэ хэ
2. serenade | 2009-06-04 20:44:28
сайн уу, аманжинка. заримдаа нээрээ төөрсөн мэт байхийм аа хэхэ
3. chinguunjav | 2009-06-04 22:35:34
Сайн уу?

Би хүртэл төөрөгсөдийн нэг нь шүү

Хань минь намайг хайж төөрөөд
Ханиа би хайж төөрөөд л

Хамттдаа төөрцгөөедөө.
4. serenade | 2009-06-04 22:52:35
чингүүнжав, сайн уу...төөрөгсдийн орон зай...

төөрөөд бн уу, зөрөөд бн уу, сохорсон юм уу бүү мэд ээ хэхэ
5. Б.Цэцэнсод | 2009-06-05 16:26:09
sain uu? hemneltei saihan shuleg bna shuu...and mini
Хорвоогийн түмэн хуурамч дунд үнэн төөрөөд л...goe heljee
6. oldoshaksli | 2009-06-05 17:07:07
Ul tanih humuusin tsuvaa l
Ul tanih zugt chimeegui huvruud l
Ul tanih ter tsuvaand l
Uhel mini daigdan huljij
Munhursun met zun turuud l
...
7. serenade | 2009-06-05 18:11:14
Б.Цэцэнсод, баярласан шүү, анд минь.

Олдошаксли, сайхан хэлжээ. маш их талархав.
8. delorean | 2009-06-05 19:28:59
Ih sonin gehdee bas goyo magadgui ih gunees undarch bui gehdee hezee ch zogsohgui bas ehlelch ugui murtluu tugsgul bas ugui saihan bichejee amjilt husi
9. delorean | 2009-06-05 19:30:14
nadad chamaas uuur setgegdel bicheh hun bdaggui bolhoor say l chinii blog ruu orii gej bodood orj uzlee chamd setgeliin gunees talarhal ilerhiiley chinii setgegdel nadad uram ugdug shuu bayarlalaa
10. serenade | 2009-06-05 20:15:50
deloren, баярлаллаа. бичээд байгаарай, амжилт шүү.
11. Style_s | 2009-06-07 11:55:36
hi naizaa bitgii toorood bail daa he he
12. Цасны чимээ | 2009-06-07 14:09:26
сайхан мөртүүд байнаа
13. Цасны чимээ | 2009-06-07 14:10:11
Бороон дусал цонх даган доошилж

Бойтгон зүрх ховдол эгшээн чихарна

Босон харайж гитараа шүүрэх хэрэггүй

Бодвол орчлон надад гуниг л аялаа биз...
14. serenade | 2009-06-07 15:44:19
Style-s, сайн уу. төөрч будилсан намайг уучил хэхэ.
15. serenade | 2009-06-07 15:47:33
Цасны чимээ, ямар сайхан мөрт вэ? маш их баярлаллаа.
16. amanjinka | 2009-06-08 04:16:15
сайн уу хө ...манайхан ч цугларсан бна шүү энд
17. Burte (зочин) | 2009-06-09 00:54:30
Toorsoor toroldoo shuu!hihi... Humuusee uragshaa!!!!
18. embi | 2009-06-09 15:23:21
сайна уу хө.
Нэг л тийм цаг хугацаанд урсаад л хэм хэмжээ сайхантай шүлэгс байна

Бас энэ Цасны чимээ ямар мундаг бичээ вэ
19. serenade | 2009-06-09 15:42:45
аманжинка, сайн сайн. сайн уу, анд минь.

бөртэ, хэхэ. урагшаа явах гэсэн чинь замаа олдоггүй ээ.

эмби-д, баярлаллаа. тийм ээ, цасны чимээ сайхан хэлсэн байгааз.
20. bolorka83 | 2009-06-09 15:51:03
neree tabjiigaad unshad l orhiloo saihan bn shuu
bayarllaaaa
21. Эзра Паунд | 2009-06-10 08:45:24
Нуурандаа шувууд биесээ даган урсаад л

Нүүрэнд минь гэнэтийн баясал тодроод л

Анир чимээгүйд горхи хоржигнон урсаад л

Амьдралын далайд би дэрвэлзэн урсаад л

taalagdaj baina shuu
22. serenade | 2009-06-11 19:11:54
Болорка, сайн уу. уншаад л орхисон уу, битгий төөрчихөөрэй хэхэ...

Эзра Паунд, баярлаллаа.
23. amanjinka | 2009-06-11 21:50:26
буугааад мордлооо хө хэ хэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.