Хайкү гэж нэрлэе дээ...

Санаанд

Сая бодол

Одод хөглөрнө

     ***

Оддоор сүлсэн

Мөнгөн цайг

Оочин сууна

       ***

Модонд өлгөсөн

Нимгэн шижир

Намрын зул сар

       ***

Хорвоогоос би

Түмэн өнгө

Түүнэм

     ***

Гоо бүсгүйн

Цэвэрхэн царайнд

Гуниг даанч зохисонгүй

      ***

Хогийн саванд

Хаягдсан зүрх хэвтэнэ

Хилэнт хорвоо юм даа

      ***

Анир чимээгүй

Айдас хүрэм

Одод орилох шиг

        ***

Хүчит нэгэн царс

Булгаран унана

Өвсөд  шуугилдана

       ***

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-06-24 21:13:47
сэтгэл ээ гэж


сайн уу хө
2. serenade | 2009-06-24 21:25:06
сайн уу, Аманжинка. ингэж таардаг байж ээ.
3. amanjinka | 2009-06-24 21:28:04
сайн сайн уу хө хэ хэ харин тэхх ингэж нэг тааарлааа даа баригдав ууу чи хэ хэ
4. serenade | 2009-06-24 21:34:45
баригдлаа шүү. найз нь оддоор сүлсэн цай ууж, санаандаа сая бодол эргэлдүүлээд л байж байтал анд чи орж ирээд "сэтгэлээ гэж" санаа алдах мэт гарч одов хэхэ...
5. Agai | 2009-06-25 07:57:13
ододоор сүлсэн цай энэ яасан гоё үг вэ зээлж авч болох уу
6. ss_gogo | 2009-06-25 08:05:01
сайн уу хө
7. Эмбий | 2009-06-25 08:13:08
яасан жаахан гуниа юу?
8. bolorka83 | 2009-06-25 13:18:00
saihan busguin tsaraind gunig zohihgui gej.. goe heljee
9. bolorka83 | 2009-06-25 13:18:39
neeree Hiaky gej yu gsn ug be..
10. fabio (зочин) | 2009-06-25 13:25:44
Хүчит нэгэн царс
Булгаран унана
Өвсөд шуугилдана
mash ih taalagdlaa bayarlav
11. serenade | 2009-06-25 13:39:19
ододтой ярилцдаг Агайд, бололгүй яахав.
ss_ gogo, сайн. сайн уу.
эмби, гуниглахдаа би дуртай.
болорка, сайн уу. баярлаллаа.
12. serenade | 2009-06-25 13:44:55
Фабио, баярлаллаа хө. хэт хүчирхэг байх осолтой бус уу хэхэ
13. ЗОРИГТ8 | 2009-06-25 13:47:34
хайку биш хачин шүлэг гэж нэрлэвэл.....
14. fabio (зочин) | 2009-06-25 13:52:25
nadad bugd taalagdsan.. zgr negiig ni l songoson yum aa... uvsud shuugildana gej... yag l amidral sh dee..tiimee?
haiku gej japan-s garaltai iim janar baidag,,, bi enduureegui biz??
15. Арима | 2009-06-25 13:57:58
ovs shuugiulan tsars bulgarahiig durselsen mortiig bahdav
16. serenade | 2009-06-25 14:00:40
тийм ээ, японоос гаралтай, голдуу 3 мөртөөр бичсэн. Би хувьдаа Монголд Сэрээнэнгийн Билигсайхан ах энэ төрлөөр сайн бичдэг гэж боддог. Түүний бичсэнийг сонирхуулбал:
Сарны гэрэл
Мөнгөн навчисаар
Үдшийг зурмуй
***
Голын усанд
Нүүрээн тольдохуй
Тэнгэр урсана
***
Уулын модон дунд
Нүдээн анин зогсохуй
Ямар яруухан орчлон бэ
***
Танай цонxны xөшиг мэт
Цав цагаан манан татжээ
Цаана нь чи байгаадаа гэх мэт олон сайхан хайкү шүлэг байгаа.
17. bolorka83 | 2009-06-25 14:01:57
bayarllaa unetei medeelel bna
18. serenade | 2009-06-25 14:05:54
Арима, сайн уу. Найз нь оролдон аядсан ажгуу.
19. Style_s | 2009-06-25 22:11:38
hi nzaa yu ban goe bnaa
20. chinguunjav | 2009-06-26 00:44:47
Hi? 20t hehe goe sonihin mortuud bna
21. amanjinka | 2009-06-26 01:20:29
амар мэндыг эрээд гарлаа
22. serenade | 2009-06-26 01:36:43
Hi,Style_s. найз чиний загварын ертөнцөөр аялах сайхан.
Чингүүнжавт, хэхэ. урам өгч байдаг чинь баярладаг шүү.
Аманжинка, үдшийн мэнд!!!
23. amanjinka | 2009-06-26 01:41:25
хэ хэ чамд ч бас ойрдоо харин мөргөлдөөд бна уу даа тэээ
24. serenade | 2009-06-26 01:54:51
харин тийм. үүгээр барахгүй чиний орсон газраар би араас чинь дагаад байгаа ш дээ хэхэ.
25. amanjinka | 2009-06-26 02:01:50
хэ хэ арааас яваагүй л бна дааа хэ хэ
26. dannyamaa | 2009-06-26 16:30:51
Хайку -д мэхийв, Хүчит нэгэн царс булгаран унана, өвс шуугилдана, аяа, юу гэж шуугилдаа болдоо, хөөрхий...
27. Agai | 2009-06-28 13:22:50
хогиин саванд хэвтээ тэр зүрх бас халуухан хэлжээ
28. becky_p | 2009-06-28 13:41:04
hehe, haiku gej hainan aral deer bdag gazriin ner bna shd.

japan ii haiku turliin shuleg n istoo goyo yum bna. mash iheer taalagdav. dahij zunduun oruulaarai.
29. amanjinka | 2009-06-28 18:55:16
сайн уу хө
30. oldoshaksli | 2009-06-28 18:59:00
***

Анир чимээгүй

Айдас хүрэм

Одод орилох шиг

***

Хүчит нэгэн царс

Булгаран унана

Өвсөд шуугилдана

***
31. oldoshaksli | 2009-06-28 18:59:20
ene hoyor taalagdlaa.
32. oldoshaksli | 2009-06-28 19:13:49
haiku-g barij avna gedeg
negen sanahad agshin zuuriin.
Neeren sanahad uul met.
33. Style_s | 2009-06-28 19:21:36
hi nzaa bayarlalaa
34. serenade | 2009-06-28 19:45:08
даннямаа-д, өөр өөрсдийнхөөрөө шуугилдсан байх. гэвч тэд хүчирхэг байж үзээгүй.

агай, беки нартаа талархав.
35. serenade | 2009-06-28 19:48:26
аманжинка, сайн сайн. найзын амрыг эрье.

олдосхаксли, сайхан хэлжээ. товч хэлбэр, гүн утга.

стайл-с, өдөр бүр шинэлэг санагддаг шүү.
36. Б.Цэцэнсод | 2009-06-29 11:28:24
сонин бас гоё..
37. үйтэн | 2009-06-29 11:43:52
аанхаан
38. secret | 2009-06-29 19:46:21
Хүндэтгэв.
39. serenade | 2009-07-01 16:01:53
сайн уу, Цэцэнсод анд минь.

Үйтэн, Секрет нартаа баярлаллаа.
40. amanjinka | 2009-07-02 02:46:38
САЙН САЙН ИХ УДААН ЭРГЭЛДЛЭЭЭ ДЭЭ ХЭ ХЭ
41. Орнелла | 2009-07-09 00:43:41
Wah,wah。
1derful。
42. serenade | 2009-07-09 13:17:02
Аманжинка, хэхэ. би ч бас эргэлдээд л ...амжилт шүү, найз минь.

Pushpa Parimal, thanks a lot.
43. Т.Нипонь | 2009-07-19 01:25:56
гоё.

Нуур эзгүйрч
Навч ёолох нь
Намрын өнгө
44. Agai | 2009-07-19 01:29:26
blog eerch
buruu zovgui
buhimdalaa argadana
45. serenade | 2009-07-19 02:10:51
Хөөх... Нипонь, Агай!!!
Гайхалтай...
46. dao | 2009-07-30 14:42:46
хайку гэж айхтар эд шүү бас л юм бодуулаад байды даанч юмыг ухаарах сөхөөгүй явна даа хэзээ дуусахым байгаан
47. serenade | 2009-07-30 14:51:59
санал нэгдэж байна аа, Дао!!! Олдосхакслийн дээр хэлсэн шиг юм даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.