2009-07-03 01:23:53
Сарыг тольдохуй
Сарнаас аялгуу урсаад л
Санааширсан сэтгэлд
Тайвшрал тусна
Оддын очисоор
Үдшийг дүрслэхүй
Оддын түрлэгээс
Цэнхэр хөвсөлзөнө

Шөнийн диваажинд
Үдшийн хэмнэл орчилдож
Шүргээд өнгөрсөн хэдий ч
Үгүйлэгдсээр байгаа тэр л мэдрэмж
Сэмхэн дээрээс цагаахан хаялж
Сэтгэлийн гүн дэхь гуниг хорооно
***
Эгэл, танил бүхнээ хэнэггүй орхиод
Эгэл бус зүг рүү нисэн одмоор оо...
***

Сэтгэгдэлүүд:
Эгэл бус зүг рүү нисэн одмоор оо...
-харин тиймээ, ёайхан мөрт байна. Дээд шүлэг нь их уянгалаг юм
sain uu serenade
Эгэл бус зүг рүү нисэн одмоор оо...
одмоор л бна шүү
Эмби, Болорка нартаа ч баярлаллаа. шөнийн аяз, серенада...
Батаа123, нээг, хоёр, гурваа...сэтгэлээрээ нисэн одлоо шүү хэхэ.
Арима-д, амжилт хүсье, найз минь.
Үйтэн, хэлж үл мэдэх, илэрхийлж үл чадах мэдрэмжээр танигдах тэр зүг буюу...
Аманжинка, үдшийн мэнд. хайрыг диваажинд тань зочлоод ирлээ. тун сайхан байлаа.
Sain uu hu?
андын амар мэндийг эрье.
тийм шүү, Үйтэн...
Шөнийн диваажинд
Үдшийн хэмнэл орчилдож
блог ертөнцөд
бид орчилдмуй хэхэ...
Аманжинка, сайн сайн. би ч бас мэнд хүргэе.
Эгэл, танил бүхнээ хэнэггүй орхиод
Эгэл бус зүг рүү нисэн одмоор оо...
эгэлийн талаар байхаар орж саналаа хуваалцаарай найзйй
шөнө ч үл унтав
Агайдаа энэ өдрийн мэнд. Би ч андуудынхаа гэрт өнжих дуртай шүү.
Сэтгэгдэл үлдээх: