2009-07-28 13:31:07
Бороо ширүүн асгарах чимээнээр
Цонхон тушаа гүйн очлоо
Сандарч үймэлдсэн хүмүүс
Цонхны цаана жиргэдэг
Бяцхан болжмор яагаа бол?
Түгшилт мэдрэх сэтгэл минь
Орчлон цайран бүдгэрнэ
***
Гэнэтийн бороо татран татарсаар
Гэгэлзэн сэрвэлзэн ажсаар
Гэгээрсэн мэт тайван алхах хүмүүс
Нисэн бууж болжмор харагдана
Гийсэн ертөнцийн төрхийг үзээд ...
Сэргэн хөгжлөө сэтгэл минь
Орчлон шинээр зурагджээ
***

Сэтгэгдэлүүд:
- Гоё хэллэг. Өчигдрийн борооноор бичээ юу хө?
Sertgeld gereel nemsen saihan shuleg bna
Агай ч сайхан зурах байх даа.
Сайн уу, Чингүүнжав. Андын амрыг эрье.
Баярлаллаа, Цасны чимээ...
Сэтгэгдэл үлдээх: