... ... ...

Амьдрал

Урсгал дагаж гүйгээд

Гүйгээд л

Урт амьдрал юм уу

           ***

Амьдрал хөшгөө татахад гуйвж

Алгаа дэлгэхэд нь гэрэлтэнэ

Унаж уйлаад босохдоо дуулна

           ***

Өөрөөсөө урвахад минь

Өнгөө  хувиргагч  цаг үе

 Надад туслав

        ***

Амсан хальтарсан

Миний амьдрал

Аль гэхийн тамтаг үгүй

Сэтгэл

Сэтгэлээ шидсэн юмсан

Сэмхэн нэг нь тосоод авлаа

Сэлүүхэн энэ байгалын чимээ юу

              ***

Зүрх минь ассан атлаа

Шатаж буй лаа адил

Урсан хайлна

            ***

Түүнд

Тэр  ойлгохгүйд, би баярланам, хачин

Түмэн  дүр эсгэвч

Тэр онохгүйг,  би мэднэм, сайхан

           ***

Түүнийг л явуулахгүй гэхдээ

Тэргэл сарыг

Дэргэдээ уяж хонолоо

          ***

 

Сэтгэгдэлүүд:

1. Цасны чимээ | 2009-07-30 13:57:43
3 мөртэй шүлэгнүүд үүү
Амьдрал хөшгөө татахад гуйвж

Алгаа дэлгэхэд нь гэрэлтэнэ

Унаж уйлаад босохдоо дуулна

унаж босоол явна уу даа чи минь
2. serenade | 2009-07-30 14:04:27
Сайн уу, Цасны чимээ.
Яг ч тийм биш л дээ, миний эргэцүүлэл юм даа.
3. bataa123 | 2009-07-30 14:09:01
Өөрөөсөө урвахад минь

Өнгөө хувиргагч цаг үе

Надад туслав

энэ ч үнэн шүү
4. serenade | 2009-07-30 14:13:04
Сайн уу, Батаа анд минь. тийм гэж бодож байна.
5. dao | 2009-07-30 14:26:33
сайхан бичиж сэтгэгдэл бичих нэг л болдоггүй ээ. хаана ч зөв хариу гэж байхгүй л юм даа
6. serenade | 2009-07-30 14:36:30
Дао-д, үнэн хэллээ чи.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.