Хүсэл

Хоосоноос чимээ сонордож

Хайлан урсах юмсан

Зүүдэнд баригдамгүй хөнгөнөөр

Зүг бүрт нисэх юмсан

           ***

Усны өнгө болор аваас

Дуслыг нь алгандаа атгахсан

Цэцгийн шивнээ уянга  аваас

Уярч сонсоод уйлахсан

                ***

Тэврэн хайрлахад солонго энхрий юм бол

Тийм зөөлнөөр чамайг нэг илбэхсэн

Ертөнцийн гүнд амар амгалан юм бол

Ерөөс тэр  дуунд нэг тайвширахсан

                     ***

Нэгэн модны үндэс тийм бат бөх юм бол

Тийм хэлхээгээр энэ хоёр зүрхийг холбож нэг үзэхсэн

Эргээ хаялах далайн давалгааны энэ их шуугианыг

Эмзэг сэтгэлийн нам гүмээр эедүү нэг аргадахсан

                    ***

 

Сэтгэгдэлүүд:

1. эрхэм цэцэг | 2009-07-30 13:53:05
sainuu ho saihan bichsen bn shuu uneheer saihan............
2. dao | 2009-07-30 13:58:22
alga tashiv bravo
3. эрхэм цэцэг | 2009-07-30 14:01:16
dao algaa horstol alga tashaarai
4. serenade | 2009-07-30 14:08:35
Micky_welcome, сайн сайн. баярлаллаа.

Dao-д, талархав.
5. chinguunjav | 2009-07-31 00:43:19
Sain uu hu?
Gaihamshigtai ium aa uneheer saihan bichijee Amjilt husie naiz mini
6. MW (зочин) | 2009-07-31 23:22:16
gaihaltai shulguud
7. Т (зочин) | 2009-08-01 03:51:54
...энэ их шуугианыг
эедүү нэг аргадахсан ...
8. amanjinka | 2009-08-01 16:01:36
сэтгэл нэг л хөнгөрөх мэт
9. serenade | 2009-08-01 16:21:10
Чингүүнжав-т, энэ өдрийн мэнд.нэг тийм амар тайванг хүсэх юм.

MW-дээ баярлаллаа.

Сайн уу, Аманжинка. Ашгүй дээ, анд минь.
ямар сайхан бичээ вэ? дандаа үзмээр л хүсмээр л мэдрэмжүүд байх чинь...
11. Agai | 2009-08-01 16:27:11
нэгэн модны үндэс тийм бат бөх юм бол....нээрээ эндээс санаа бас бодол олов, баярлалаа
агай сайхан зураг амьдруулаач наад санаагаараа...
13. serenade | 2009-08-01 16:37:43
Агай, ямар санаа олов хэхэ.

Бялзуух аа, баярлаллаа. ямар ч хөөрхөн нэртэй юм...кк
14. Agai | 2009-08-02 18:41:15
хоёр зүрхээ холбох санаа олов би
15. amanjinka | 2009-08-02 20:46:40
сайн уу хө
16. Жулиа (зочин) | 2009-08-02 20:52:26
Ёстой гоё бичжээ.
17. serenade | 2009-08-03 18:45:42
Агай минь бат бөх холбоорой доо хэхэ.
Сайн. Аманжинка андын амрыг эрье.

Жулиад, зочилсонд таатай байна аа.
18. dannyamaa | 2009-08-04 09:13:14
Уянгатай, дүрслэл сайтай, ухаарлын учиг урттай сайхан шүлгүүд байна, баярлалаа, олныг туурвиарай. Усны өнгө болор аваас...Дуслыг нь алгандаа атгахсан, тийм шүү, сонин сэтгэмж
19. Арима | 2009-08-04 09:56:40
Усны өнгө болор аваас

Дуслыг нь алгандаа атгахсан

Гоё мөрт, гоё мэдрэмж..
20. serenade | 2009-08-04 21:21:57
Даннямаа-д, хичээе би, таньд баярлаллаа.

Арима, сайн уу, найз минь.
энэ их хүслийг яая даа байз.
21. эрхэм цэцэг | 2009-08-07 13:52:44
сайн уу хө танайхаар зочилоод сэтгэлээ сэргээ юү гэсэн шинэхэн зүйл байхгүй байна шүү дээ хэзээ сайхан шүлгээрээ дайлах юм бэ хө
22. Эмбий | 2009-08-11 11:50:14
хөөх ёстой янзтай Сайхаан сайхан бичиж
23. chinguunjav | 2009-08-11 21:53:15
sain uu? buugaad mordloo shuu hehe
*Нэгэн модны үндэс тийм бат бөх юм бол
Тийм хэлхээгээр энэ хоёр зүрхийг холбож нэг үзэхсэн* Yg goliig olood helsen ug
24. serenade | 2009-08-14 09:07:26
Эмби-д, баярлаллаа хө.

Чингүүнжав, сайн уу. ...энэ 2 зүрхийг холбож 1 үзэхсэн хэхэ.
25. secret | 2009-08-15 09:45:16
Аргадаж болох байхаа тээ сайн шүлгүүдтэй юм байна шүү амжилт хүсье
26. oldoshaksli | 2009-08-19 07:07:43
yutaiv dee.
27. molor | 2009-08-19 07:16:10
Бас хоосорчихжээ ,энэ хүн. Дотроосоо гаргаж чадахгүй байсан утгыг гаргаж орхиж
28. serenade | 2009-08-20 15:36:45
Секрет, чамд ч бас амжилт.

Сайн уу, Олдосхакли...Мэнд амар байна аа.

Болор-эрдэнэ, сайн уу. хоосорсон хүнээс юу гарах билээ хэхэ.
29. molor | 2009-08-21 15:27:08
Юм оёдог утсаар хэц татчихаад зөвхөн эрвээхэй л ирж суугаасай, эрвээхэй л суугаасай гэж бодон шанаа тулан бодлогоширох мэт л санагдана, үнэндээ
30. serenade | 2009-08-21 15:38:32
тэр утас нь торгон утас байна, тийм ээ, Болор-Эрдэнэ ээ?
31. molor | 2009-08-21 15:43:29
Тиймээ хонгороо. Тиймээс л зөвхөн эрвээхэй л ирж суугайсай гэж зохирох тухайд л бодлогоширч сууна
32. serenade | 2009-08-21 16:08:05
яг шүү, баярлаллаа, анд минь.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.